Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

  • Агнистын гэгээ X — Өөрөө өөртөө гэрэл бол [Пүрэвийн Бадрал]

    Агнистын гэгээ X — Өөрөө өөртөө гэрэл бол [Пүрэвийн Бадрал]

    Буддагийн үед амьдрал бодитой, энгийн байсан. Орчин үед хүмүүс зохиомол бөгөөд дарамттай амьдралаар амьдрах болсон. Ошо багшийн зөвлөснөөр бид өдөр тутам өглөө, оройд бясалгаж сурах хэрэгтэй. Өглөө бясалгаснаар тэр өдрийг сэргэг өнгөрөөх эрчмийг үүсгэнэ, унтахын өмнө оройд бясалгаснаар өдрөөс үүссэн хир буртгаас салж, шөнө элдэв зүүд зүүдлэхгүй тайван амрах аж. Бидний тархи хуурмаг бөгөөд сэтгэхийн…

  • Тархины блок [Ганбатын Мөнгөн]

    Тархины блок [Ганбатын Мөнгөн]

    Энэ номын өмнө уншаад тэмдэглэл оруулсан “Өөрийгөө дэмжих зуршил” номын гол санаа энэхүү номын эхнээс давхцал үүсгэж байгаа нь сонирхолтой. Уг номын зохиолч Мел хатагтай яг л коуч Мөнгөний адил илтгэх урлаг, бусдад нөлөөлөх чадвартай хэдий ч яг өөрийн бодит амьдралаа эргэн харахад нэг л биш байгааг анзаарч үүн дээрээ ажилласан туршлага, мэдлэг, түүхээ номоор дамжуулан…

  • Өөрийгөө дэмжих зуршил [Мел Роббинс]

    Өөрийгөө дэмжих зуршил [Мел Роббинс]

    Чи юуг олон дахин давтан бодсоор байна тэр зүйл чинь аажимдаа гавлын чинь хамгийн гүнд байрлах тархины далд ухамсрын хэсэгт очиж ИТГЭЛ ҮНЭМШИЛ гээч болдог. Өөрөөр хэлбэл итгэл үнэмшил нь асар олон удаа давтсан бодлууд юм. Энэ ном тэр чигтээ итгэл үнэмшил хийгээд түүнийг өдөөгч энгийн зуршлуудын талаар өгүүлнэ. За тэгвэл миний анзаарснаар итгэл үнэмшил…

  • Буддын бясалгал ба сэтгэл судлал [Б.Мөнхбаатар]

    Буддын бясалгал ба сэтгэл судлал [Б.Мөнхбаатар]

    Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүний тархинд өдөрт хамгийн багадаа 60,000 бодол эргэлддэг гэж үздэг. Тэдгээрийн 95% нь өмнөх бодлуудаа давтаж байдаг бол 80% нь сөрөг хандлагатай бодол эзэлдэг гэжээ. Уг нь хүн өөрийн сэтгэлийн эерэг болон сөрөг хандлагаар жаргах эсвэл зовох шалтгаанаа нөхцөлдүүлж байдаг цорын ганц сонголттой амьтан юм. Аливаа асуудалд оюунлаг хандаж шийдэл олохыг…

  • Агнистын гэгээ II — Өдөр тутмын ариусгал [Пүрэвийн Бадрал]

    Агнистын гэгээ II — Өдөр тутмын ариусгал [Пүрэвийн Бадрал]

    Агнистын гэгээ цувралын хоёрдугаар дэвтэр буюу өдөр тутмын ариусгал номыг энэ удаад уншлаа. Бурханы шашинтай гэгдэх айлд байх энэхүү судрын орчуулга тайлбар бүхий номыг уншаад туйлын амар амгалан хийгээд тодорхой зарим дасгал, бясалгалын аргыг мэдэж авахаас гадна Бурхадын зүрхэн тарни, тайлбар зэргийг мэдэхийн сацуу зарим судар, тарнийн тайлбаруудыг ч гэсэн мэдэж авах боломжтой. Бурхан багш,…

  • Автуус ба амьдрал [Ч.Ганжавхлан]

    Автуус ба амьдрал [Ч.Ганжавхлан]

    Номын эхэн хэсэгт гарах “Залуу насны зовлонг алтаар ч болсон худалдаж ав.” гэсэн өгүүлбэр содон харагдлаа. Алдаанаас ер нь бол айгаад байх шаардлагагүй. Харин амжилт бол хуурмаг гэсэн санаа нь маш их таалагдлаа. Амжилтын нууц алдаанд л байдаг. Алдаа яахав ээ.. амжилт гэдэг ганцхан үгэнд хууртаад алдаж болохгүй бүхнээ уландаа гишгэх вий.. Өөртэйгөө найзалж чадаагүй…

Follow Me On Instagram

@ErdemNomt2

Номын тэмдэглэл бичих болсон шалтгаан . . .

2019 оны намраас эхлэн уншсан номнуудаа тэмдэглэж байхаар анх Koi’s Book & Coffee нэртэй facebook page хуудас нээж эхэлсэн. Тэгээд удалгүй 2020 оноос дан page дээр хөтлөх нь учир дутагдалтай санагдаж тухайн номны тэмдэглэлүүдээ erdemt.com нэртэй домэйн дээр, хост холбон давхар бичиж тэмдэглэж явсан. Тухайн үед анзаараагүй хэдий ч явцад нэрний давхцал байгаа болохыг анзаарч саяханаас facebook page болон вэб хуудасны нэрээ өөрчилсөн байгаа. Өөрөөр хэлбэл FB: erdemnomt2, IG: erdemnomt2, website: erdemnomt.com болж өөрчлөгдсөн. Цаашид дахин дахин өөрчлөөд байхгүй байхаа. Аан тийм энэ дунд бас 2022 оноос эхлэн хөтөлсөн Эрдэм Номт (erdemnomt.medium.com) гээд medium хаяг бас байгаа.

За ингээд 2023 оны сүүлч гэхэд нийт номын тэмдэглэл маань 100 гарч түүндээ зориулан бүх тэмдэглэлээ эргэн харж “Ирээдүйд илгээх захидал” нэртэй нэг нийтлэл бичиж үзсэн. Ном уншихын ач холбогдлын талаар энд бичих нь мэдээж илүүц. Харин уншсан номоо өөрт тэмдэглэн үлдээх нь хичнээн ач холбогдолтой болохыг харин богинохон ч гэсэн олж авсан туршлагаасаа хуваалцахыг хүслээ. Ном уншаад хэсэг хугацааны дараа өөр хэд хэдэн ном уншаад эргээд нөгөө номоо бараг санахаа больсон юм шиг санагдах үе зөндөө гардаг. Гэхдээ аз болоход бидний далд ухамсарт тэдгээр номын мэдээллүүд хадгалагдсан байдаг нь гайхамшигтай. Нэг удаа хүмүүстэй яриа хийж байтал өөрийн мэдэлгүй мэдээллүүд тархинаас урсан гарч ярьж өгч байгаагаа анзаараад өөрөө ч гайхаж эхэлсэн. Тэр үед нөгөө далд ухамсар нь тухайн ярилцлагад хэрэг болох мэдээллийг татаж гаргаж ирсэн бололтой. Цаашлаад бидний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, амьд байгалийн хуулийн адилаар мөнхийн өөрчлөлтийг биднээс шаардаж байдаг. Сайн ном олж унших нь ямар их цэгцтэй мэдээллийг нэг дороос, асар их цаг хугацааг товчоолон бидэнд хүрдгийг мэдрэх хичнээн гайхалтай вэ? Энэ мэт номын гайхалтай талуудыг бичээд баршгүй. Тиймээс л гэртээ номын сантай, тухайн номын сандаа ядаж 100 хүртэлх номтой байхад бидний үр хүүхдүүдийн маань хүмүүжилд ямар ч байсан хэрэгтэй гэдгийг бас нэг номноос олж уншиж байсан даа.

Эрдэм Номт

Номын тэмдэглэл хөтлөгч | erdemnomt.com