Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

  • Номын жор 2 [Батчулууны Базарсүрэн]

    Номын жор 2 [Батчулууны Базарсүрэн]

    Уншиж тэмдэглэж авах, ухаарах маш их юмтай ном гэж үүнийг л хэлэх байх. Энэ эрхэм хүмүүсийн үзэл санаа нэг биш зүйл дээр давхцал үүсэж байгааг харахад номтой удаан нөхөрлөсөн хүмүүс нэг зүгт үзэл санаа нь чиглэж байдаг юм байна гэсэн бодол төрлөө. Аль 2018 онд зохиогдож байсан Номын жор 2 хэмээх энэ уулзалтын талаар би…

  • Номын жор 1 [Батчулууны Базарсүрэн]

    Номын жор 1 [Батчулууны Базарсүрэн]

    Юуны өмнө цаг улиран одох тусам үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх ийм гайхалтай НОМЫН ЖОР хэмээх цуврал гаргаж байгаа Батчулууны Базарсүрэн эрхэмд талархаад баршгүй. Арилжааны ном элбэг болсон энэ цагт ийм бүтээлийг олж уншина гэдэг амаргүй хэрэг. Хэнри Фордын хэлсэн “Амьдралын хамгийн үнэт зүйл бол туршлага юм.” гэдэг үг санаанд орж ирлээ. Энэ гайхалтай олон…

  • Вавилоны хамгийн баян хүн [Жорж С. Клэсон]

    Вавилоны хамгийн баян хүн [Жорж С. Клэсон]

    Вавилоны хамгийн баян хүн гэж уншихад л хамгийн түрүүнд шууд их хэмжээний мөнгө таны санаанд бууж байна уу? Тэгвэл энэ ном мэдээж их мөнгөтэй болох аргыг хэлж өгөх болно. Тэр дундаа зөв шударгаар хөдөлмөрлөж төсөөлшгүй эд баялагтай болоод зогсохгүй хамгийн дуртай зүйлээ аз жаргалтайгаар хийж, жинхэнэ утгаараа эрх чөлөөт хүн байх боломжтой тухай өгүүлдэг. Эхлээд…

  • Нууц [Пауло Коэльо]

    Нууц [Пауло Коэльо]

    Бидний сайн мэдэх Алхимич номын зохиолч Пауло Коэльо ээлжит олон улсын бэстселлер номыг нь уншиж дуусгалаа. 308 хуудастайгаар Монгол хэлнээ Болор судар хэвлэлийн газраас эрхлэн гаргаснаар нь уншлаа. Зохиолын номыг унших гээд байдаг болсон байна шүү, энэ насных уу 🙂 заза бяцхан жоук. Номын үйл явдал, өрнөл ээдрээ, тайлал зэрэг нь маш сонирхолтой санагдлаа. Хэдхэн…

  • Сиддхарта [Херманн Хессе]

    Сиддхарта [Херманн Хессе]

    100 жилийн өмнө бичигдсэн энэхүү бяцхан ном дотроо эгэл хүмүүний дотоодод орших нэгэн үл мэдэгдэх насан туршийн эрэл хайгуулын сэжмийг агуулах мэт. Зарим нь энэ үнэнийг олсон мэт аяглах авч яг мөн чанартаа ихэнх нь хуурмаг болохыг өөрсдөө ч мэддэг. Мэдсэн хэрнээ үнэнээс зугтааж энэ амьдралаа дуусгах нь юутай харуусмаар. Угтаа ертөнц өөрөө нэг бүхэл…

  • Агнистын гэгээ X — Өөрөө өөртөө гэрэл бол [Пүрэвийн Бадрал]

    Агнистын гэгээ X — Өөрөө өөртөө гэрэл бол [Пүрэвийн Бадрал]

    Буддагийн үед амьдрал бодитой, энгийн байсан. Орчин үед хүмүүс зохиомол бөгөөд дарамттай амьдралаар амьдрах болсон. Ошо багшийн зөвлөснөөр бид өдөр тутам өглөө, оройд бясалгаж сурах хэрэгтэй. Өглөө бясалгаснаар тэр өдрийг сэргэг өнгөрөөх эрчмийг үүсгэнэ, унтахын өмнө оройд бясалгаснаар өдрөөс үүссэн хир буртгаас салж, шөнө элдэв зүүд зүүдлэхгүй тайван амрах аж. Бидний тархи хуурмаг бөгөөд сэтгэхийн…

Follow Me On Instagram

@ErdemNomt2

Номын тэмдэглэл бичих болсон шалтгаан . . .

2019 оны намраас эхлэн уншсан номнуудаа тэмдэглэж байхаар анх Koi’s Book & Coffee нэртэй facebook page хуудас нээж эхэлсэн. Тэгээд удалгүй 2020 оноос дан page дээр хөтлөх нь учир дутагдалтай санагдаж тухайн номны тэмдэглэлүүдээ erdemt.com нэртэй домэйн дээр, хост холбон давхар бичиж тэмдэглэж явсан. Тухайн үед анзаараагүй хэдий ч явцад нэрний давхцал байгаа болохыг анзаарч саяханаас facebook page болон вэб хуудасны нэрээ өөрчилсөн байгаа. Өөрөөр хэлбэл FB: erdemnomt2, IG: erdemnomt2, website: erdemnomt.com болж өөрчлөгдсөн. Цаашид дахин дахин өөрчлөөд байхгүй байхаа. Аан тийм энэ дунд бас 2022 оноос эхлэн хөтөлсөн Эрдэм Номт (erdemnomt.medium.com) гээд medium хаяг бас байгаа.

За ингээд 2023 оны сүүлч гэхэд нийт номын тэмдэглэл маань 100 гарч түүндээ зориулан бүх тэмдэглэлээ эргэн харж “Ирээдүйд илгээх захидал” нэртэй нэг нийтлэл бичиж үзсэн. Ном уншихын ач холбогдлын талаар энд бичих нь мэдээж илүүц. Харин уншсан номоо өөрт тэмдэглэн үлдээх нь хичнээн ач холбогдолтой болохыг харин богинохон ч гэсэн олж авсан туршлагаасаа хуваалцахыг хүслээ. Ном уншаад хэсэг хугацааны дараа өөр хэд хэдэн ном уншаад эргээд нөгөө номоо бараг санахаа больсон юм шиг санагдах үе зөндөө гардаг. Гэхдээ аз болоход бидний далд ухамсарт тэдгээр номын мэдээллүүд хадгалагдсан байдаг нь гайхамшигтай. Нэг удаа хүмүүстэй яриа хийж байтал өөрийн мэдэлгүй мэдээллүүд тархинаас урсан гарч ярьж өгч байгаагаа анзаараад өөрөө ч гайхаж эхэлсэн. Тэр үед нөгөө далд ухамсар нь тухайн ярилцлагад хэрэг болох мэдээллийг татаж гаргаж ирсэн бололтой. Цаашлаад бидний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, амьд байгалийн хуулийн адилаар мөнхийн өөрчлөлтийг биднээс шаардаж байдаг. Сайн ном олж унших нь ямар их цэгцтэй мэдээллийг нэг дороос, асар их цаг хугацааг товчоолон бидэнд хүрдгийг мэдрэх хичнээн гайхалтай вэ? Энэ мэт номын гайхалтай талуудыг бичээд баршгүй. Тиймээс л гэртээ номын сантай, тухайн номын сандаа ядаж 100 хүртэлх номтой байхад бидний үр хүүхдүүдийн маань хүмүүжилд ямар ч байсан хэрэгтэй гэдгийг бас нэг номноос олж уншиж байсан даа.

Эрдэм Номт

Номын тэмдэглэл хөтлөгч | erdemnomt.com