Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

  • Уншихуйн гайхамшиг [Хандсүрэнгийн Хатанбаатар]

    Уншихуйн гайхамшиг [Хандсүрэнгийн Хатанбаатар]

    2009 онд бичигдэж байсан энэхүү номын 75-р нүүрэнд “Амьдралд хоёрхон зүйлд зорилго тавих хэрэгтэй: Нэгд хүссэнээ эзэмших, хоёрт тэр зүйлээсээ ханамж авах” хэмээн бичсэн байна. Ийнхүү бичсэнээ өөрийн амьдралаар үлгэрлэн харуулж чадаж байгаа цөөн хүмүүсийн нэг бол номын зохиолч Хатанбаатар юм. Ингээд түүний номоос өөрт хэрэгтэй гэсэн санаануудаа тэмдэглэн авсанаа энд бичлээ. “XXI зуун бол…

  • Хөх тэнгэр сонсож бай [Чинагийн Галсан]

    Хөх тэнгэр сонсож бай [Чинагийн Галсан]

    Мэдэхгүй юм даа, энэ зохиолыг уншаад хөгшин эмээгээ маш ихээр саналаа. Хэдийн бурхны орондоо буцаад арваад жилийг үджээ. Одоо бодоход өвөө эмээ нар маань яагаад хүүхдүүдээсээ зөрөн байж хашаа байшин руугаа тэмүүлээд байдаг байсныг нь маш ихээр ойлгож авах шиг. Эмээ маань хашаан дотроо өглөөний мандах нарнаас үдшийн бүрий тасартал нүд нь гялалзаад нэгийг сэтгэчихсэн,…

  • Цагаан хоолтон [Хан Ган]

    Цагаан хоолтон [Хан Ган]

    Утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн анхны Ази эмэгтэй Солонгосын зохиолч Хан Ганы бичсэн “Цагаан хоолтон” номыг уншихын өмнө зохиолч Ц.Оюунбатын “Амьд үлдэгсэд”, “Амьд үлдэгсэд prequel” гэсэн аймшгийн төрлийн зомбитой зохиол сонсчихсон байсан учраас ерөндөг болгох санаатай уншлаа. Гэтэл зомби цаашаа гэмээр хөндлөн утга энэ номонд гүн шигджээ. “… Би хэвийн хүн үү? Ёс журамтай хүн…

  • Амьд үлдэгсэд, Амьд үлдэгсэд Prequel [Ц.Оюунбат]

    Амьд үлдэгсэд, Амьд үлдэгсэд Prequel [Ц.Оюунбат]

    Нилээд хэдэн жилийн өмнө Зохиолч Ц.Оюунбатын “Чимээгүй одогсод” хэмээх номыг уншиж байсан санагдана. Их хэлмэгдүүлэлтийн үеийг дүрслэн харуулсан уг ном одоо ч манай номын санд бий. Энэ удаад түүний бичсэн “Амьд үлдэгсэд” болон түүний өмнөх үеийг харуулсан “Амьд үлдэгсэд prequel” хэмээх аймшгийн төрлийн зохиолыг аудио хэлбэрээр нь mbook-ээс сонслоо. Зохиолч маань холбооны салбарт ажилладаг хүн…

  • Арван сарын тэнгэр дор [Чинагийн Галсан]

    Арван сарын тэнгэр дор [Чинагийн Галсан]

    Цаг хугацааны тухай ойлголт нь өөрөө маш эртнээс маргаан дагуулсан сэдэв байсаар ирсэн. Хувьсал өөрчлөлтийг гэрчлэх нэгж нь цаг хугацаа болохоор маргаангүй бүхнийг эдгээх хүчтэй мэт санагдана. Өнгөрсөн, одоо, ирээдүй — бидний ойлголцдог цаг хугацааны ерөнхий чиг хэмжүүр. Хэрэв би зохиолч байсан бол өнгөрснийг сөхөж амь оруулдаг төрлийнх байх байсан болов уу, эсвэл ирээдүйг нэхэж…

  • 3-6 насны хүүхдийн чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? [Шиоми Тошиюки]

    3-6 насны хүүхдийн чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? [Шиоми Тошиюки]

    Шулуухан хэлэхэд энэ номын тэмдэглэлийг хийхээс ч өөрөөсөө ичиж байна. Учир юу гэхлээр манайх гэдэг айл 0-4 насны 3 хүүхэдтэй ба энэ номд бичсэний яг эсрэгээр нь гэж хэлж болохуйц байдлаар хүүхдүүддээ хандлага гаргаад байгаадаа өөрөө өөрийгөө зэмлэх, дотроо шаналах юм. Харин ч тэр тусмаа хэрэгтэй байж мэдэх номыг зөв цагтаа уншиж байж ч мэдэх…

Follow Me On Instagram

@ErdemNomt2

Номын тэмдэглэл бичих болсон шалтгаан . . .

2019 оны намраас эхлэн уншсан номнуудаа тэмдэглэж байхаар анх Koi’s Book & Coffee нэртэй facebook page хуудас нээж эхэлсэн. Тэгээд удалгүй 2020 оноос дан page дээр хөтлөх нь учир дутагдалтай санагдаж тухайн номны тэмдэглэлүүдээ erdemt.com нэртэй домэйн дээр, хост холбон давхар бичиж тэмдэглэж явсан. Тухайн үед анзаараагүй хэдий ч явцад нэрний давхцал байгаа болохыг анзаарч саяханаас facebook page болон вэб хуудасны нэрээ өөрчилсөн байгаа. Өөрөөр хэлбэл FB: erdemnomt2, IG: erdemnomt2, website: erdemnomt.com болж өөрчлөгдсөн. Цаашид дахин дахин өөрчлөөд байхгүй байхаа. Аан тийм энэ дунд бас 2022 оноос эхлэн хөтөлсөн Эрдэм Номт (erdemnomt.medium.com) гээд medium хаяг бас байгаа.

За ингээд 2023 оны сүүлч гэхэд нийт номын тэмдэглэл маань 100 гарч түүндээ зориулан бүх тэмдэглэлээ эргэн харж “Ирээдүйд илгээх захидал” нэртэй нэг нийтлэл бичиж үзсэн. Ном уншихын ач холбогдлын талаар энд бичих нь мэдээж илүүц. Харин уншсан номоо өөрт тэмдэглэн үлдээх нь хичнээн ач холбогдолтой болохыг харин богинохон ч гэсэн олж авсан туршлагаасаа хуваалцахыг хүслээ. Ном уншаад хэсэг хугацааны дараа өөр хэд хэдэн ном уншаад эргээд нөгөө номоо бараг санахаа больсон юм шиг санагдах үе зөндөө гардаг. Гэхдээ аз болоход бидний далд ухамсарт тэдгээр номын мэдээллүүд хадгалагдсан байдаг нь гайхамшигтай. Нэг удаа хүмүүстэй яриа хийж байтал өөрийн мэдэлгүй мэдээллүүд тархинаас урсан гарч ярьж өгч байгаагаа анзаараад өөрөө ч гайхаж эхэлсэн. Тэр үед нөгөө далд ухамсар нь тухайн ярилцлагад хэрэг болох мэдээллийг татаж гаргаж ирсэн бололтой. Цаашлаад бидний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, амьд байгалийн хуулийн адилаар мөнхийн өөрчлөлтийг биднээс шаардаж байдаг. Сайн ном олж унших нь ямар их цэгцтэй мэдээллийг нэг дороос, асар их цаг хугацааг товчоолон бидэнд хүрдгийг мэдрэх хичнээн гайхалтай вэ? Энэ мэт номын гайхалтай талуудыг бичээд баршгүй. Тиймээс л гэртээ номын сантай, тухайн номын сандаа ядаж 100 хүртэлх номтой байхад бидний үр хүүхдүүдийн маань хүмүүжилд ямар ч байсан хэрэгтэй гэдгийг бас нэг номноос олж уншиж байсан даа.

Эрдэм Номт

Номын тэмдэглэл хөтлөгч | erdemnomt.com