-
Аранзал дарвуулт хөлөг [Александр Грин]
Ийм уран сайхан зохиолууд хичнээн ганцаардсан, өнчирч хоцорсон нэгэнд итгэл найдварын гал асааж өгдөг бол. Нялх балчир байхдаа эхээсээ өнчирч, бүхнээс зожиг аавтайгаа хоцорсон Ассоль охинд тохиолдох адал явдал, түүний хүсэл мөрөөдөл хичнээн олон хүний доог тохуу болсон ч эцэстээ биелэж байгаагаар зохиолын үйл явдал өрнөнө. Зохиолч өөрөө бас эхээсээ өнчирч, амьдралын хар барааныг туулж…
-
Аянгат цагийн тууж [Чинагийн Галсан]
Домог мэт яригдах түүхээс сэдэвлэн бичсэн энэхүү бяцхан ном уншиж эхэлсэн хэн бүхнийг соронз адил татан нэг мэдэхэд л дуусна. Үрээ танихгүй өнөр өтгөний хажуугаар сүүдрээ бараадсан өнчид байдаг нь энэ орчлонгийн аргагүй үнэний нэг хэмээн өгүүлэх өвгөний яриа энэ амьдралын сайн муу бүхнийг бусдад сургамж болгох гэсэн аястай өгүүлнэ. Байгалийн өнгө үзэмж, бишрэм сайхныг…
-
Сувд [Жон Стейнбек]
Нобелийн шагналт Америк зохиолчийн энэхүү бяцхан бүтээл нь яг л номын хавтасны зураг шигээ ертөнцийн үйлийн үрийн эргэлтийг бүхний шунал тачаалыг хөдөлгөх далайн сувд болон хорт хар хилэнцээр дүрслэн гаргаж иржээ. Нэгэн хэвийн уйтгартай мэт санагдаж болох амар амгалан, тайван амьдралын эгэл бор өдрүүдийн өглөөг зохиолч маш чадварлагаар дүрслэн өгүүлдэг. Энд тэндээс эрж хайгаад байх…
-
Их Тээлийн даваа [Пүрэвжавын Пүрэвсүрэн]
Ааа яа яа яа… яг л энэ шүү дээ. Их олон жилийн тэртээ нэг том бул хар чулууны дор дарагдаад үлдчихсэн өөрийгөө хаанаас ч олохгүй хайсаар будилсаар яваа нөхөрт өөрийг нь сануулах мэт сайхан бичих юм аа. Зохиолыг уншаад дуусан дуусах хүртэл энэ их тээлийн даваа хаана аль аймгийн ямар газарт байдаг юм бол гэж…
-
Хэлхээгүй сувд [Дашдоржийн Нацагдорж]
Бидний сайн мэдэх “Миний нутаг” шүлгийг зохиосон Дашдоржийн Нацагдорж зохиолчийн бичиж дуусгалгүй үлдээсэн гар бичмэл өгүүллэгүүдийг нэгтгэн энэхүү номыг гаргажээ. Түүний бичсэн өгүүллэг, шүлэгнүүдээс багтаж ядан асгарах өргөн мэдлэг, мэдрэмжийг харж болно. Эх нутаг, уул ус, газар шороо, эх хэл, элгэн садандаа ямар их сэтгэлтэй байсныг нь түүний бүтээл бүрээс харж болно. Энд тэнд алаг…
-
0-3 насны хүүхдийн чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? [Шиоми Тошиюки]
2024.02.02-ны өдрийн тэмдэглэл “Хүүхэд өсгөх гэдэг нь өөрийгөө ч мөн өсгөн хүмүүжүүлэх үйл явц юм.” Өнөөдөр бага хүү Номт маань хоёр нас хүрлээ. Хүүгээ хараад мөн бусад ах нарынх нь талаар өдөржин бодож, би ер нь хүүгийнхээ төлөө юу хийж өгч чадах билээ гэх мэтчилэн олон зүйлийг дотроо эргэцүүлэн бодлоо. Тэгээд товчхондоо энэ номыг аль…