Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Сувд [Жон Стейнбек]

Нобелийн шагналт Америк зохиолчийн энэхүү бяцхан бүтээл нь яг л номын хавтасны зураг шигээ ертөнцийн үйлийн үрийн эргэлтийг бүхний шунал тачаалыг хөдөлгөх далайн сувд болон хорт хар хилэнцээр дүрслэн гаргаж иржээ. Нэгэн хэвийн уйтгартай мэт санагдаж болох амар амгалан, тайван амьдралын эгэл бор өдрүүдийн өглөөг зохиолч маш чадварлагаар дүрслэн өгүүлдэг. Энд тэндээс эрж хайгаад байх сувд шиг амьдрал чинь яг дэргэд чинь байгааг хүн бүр анзаардаггүй байж мэдэх л юм.

Энэ бүгд амар амгалан
Энэ бүгд илч дулаан
Энэ бүгд бүх зүйл

Өглөөний нам гүмийг эвдэж утасны сэрүүлэг дуугарч, ээлжлэн ариун цэврийн өрөө рүү орцгооно. Бяцхануудын нүд нь аниастай чигээрээ өөрсдийн ногоон, усан цэнхэр өнгөтэй коршонкондоо сууж шээнэ. Шээж дуусаад нойроо харамлан эргээд дулаан хөнжилдөө шургална. Жижиг хар хайруулын тавганд хоёр ширхэг л өндөг шарах боломжтой учраас ээлжлэн хоёроос гурван удаа өндөг шарж бэлтгэнэ. Өндөг шарагдах хооронд Bialetti брэндийн есөн аяганы мока потоор хоёр хүний кофе чанахыг хичээвч багадаа л гурван хүний хэмжээгээр гарч ирнэ…

Хүний амьдралд шалгалт авах адил (сувд олох мэт) гэнэт их мөнгө, боломж гарч ирэхэд ихэнх хүн өөрийн мөн чанарыг бусдад таниулж эхэлдэг. Өөрт нь дахиж ийм боломж гарч ирэхгүй мэтээр чичирч хажуу хавирганы хүмүүсээ гишгичиж гарахаас ч сийхгүй байдал, хандлага гаргадаг. Хүний амьдрал богино гэж сэтгэж болох ч, эр хүний замын хүзүү урт гэж үг арай илүү үнэнд ойрхон юм.

Мэдэхгүй юм даа… бид энэ амьдралд олон тэнэглэл хийхээсээ өмнө нэг тайвширч зогсоод, өөрийн буруу зам мөрөө эргэн харахгүй бол нэгэнт оройтсон байх вий.