Та юуг хүсэж байна вэ? | !!! !!! !!! !!! !!! | Та юуг хүсэхгүй байна вэ?
Та өөрийгөө бодит байдлаар нь тодорхойлж чадна. Өнгөрсөн амьдралын сөрөг бодлуудаар өөрийгөө хязгаарлахгүйгээр илүү бодитоор өөрийгөө тодорхойл. Бусдын үгээр биш та өөрөө өөрийгөө ол. Тэгээд БИ ХҮСЭЖ БАЙНА гэж өөртөө чангаар хэл.
Яг одоо таны байгаа байдал чинь таны ялалт мөн. Битгий уурлаарай! Яг одоо байгаа байдал чинь таньд таалагдахгүй байлаа ч энэ бол таны ялалт. Таны далд ухамсар дахь бодол санаа тань таныг зорилгод чинь хүргэдэг. Өөрөөр хэлбэл далд ухамсрын гүнд суурилагдсан програмчлал таныг 95% удирдаж байдаг. Бидний итгэл үнэмшил бидний үйлдлээр илэрдэг. Насанд хүрсэн хүн байх хариуцлагаас ихэнх нь зугтацгаадаг. Эцэг эхийн тань бурууг нотлох гэж, үзэл бодлоо бусдад батлах гэж хичнээн цаг хугацаагаа үрэн таран хийж байгаагаа бодоод үз.
Өнгөрсөн болон ирээдүй чинь таны хариулт биш. Учир нь амьдралд тань юу ч тохиолдож болно. Тухайн тохиолдож буй асуудлууд үргэлж таньтай хамт байдаггүй бөгөөд цаг хугацааны шулуун дээр тархан байрладаг. Өөрөөр хэлбэл жижиг олон асуудлууд болон таны амьдралын timeline (амьдралын шулуун) дээр тархан байрлана. Асуудлаа дэс дараатай зураглан олж харах чадварт суралцах нь нэн чухал. Ингэж ялган харж сурахгүй бол зөвхөн таны биш бусдын асуудлыг хүртэл та өөрийн болгон авч өөртөө ачаалал нэмэх ч тохиолдол бий. Ингээд л өөрийн мэдэлгүй өвдөг сөхөрч мэднэ. Энэ үед бүх амьдралаа эргэн хараад дээрх байдлаар асуудлаа тархаан байршуул. Энэ бүхэн таны туулаад өнгөрсөн амьдрал шүү дээ. Цаг хугацааны шулуунд ихэнх асуудал эргээд харахад тийм ч хүнд санагддаггүй. Асуудалд нэг бүрчлэн үндэслэлтэй хандаж, бодитоор харж чадах хүртлээ оролдоод л бай. Гол нь зогсолтгүй, зоримог амьдрах хэрэгтэй. Тэгээд БИ ЧАДНА гэж өөртөө хэл.
Шинэ зүйлс бүхэн тодорхойгүй байдаг. Үндсэндээ амьдрал өөрөө тун тодорхойгүй. Гэтэл бид тодорхой зүйлсэд татагдах нь элбэг. Товчхондоо тодорхойгүй байдлыг тэвэрч угт. Тухлаг бүсээс зугт. Өдөр бүр өмнөх өдрийн өөрөөсөө илүү гар. Тэсрэлт хий. Бодол минь биш, үйлдэл минь намайг тодорхойлно. Бидний амьдралыг үзэх үзэл харилцан адилгүй. ҮЙЛ АЖИЛЛАГААГҮЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛ ҮХМЭЛ ЮМ. Товчхондоо үйлдлээ өөрчлөөд амьдралаа өөрчил.
Олон сая хүн тамхи татах, мансуурах зуршлаа больж чадсан, олон сая хүн өглөө бүр эрт сэрж, өглөө бүр гүйж, бүтэн марафонд гүйдэг, олон мянган хүн эверестийн оргилд гарч байна. Өдөр бүр, цаг бүр, минут бүр, секунд бүр, хором бүр хэн нэгэн өөртөө тэсрэлт хийж байна. Та өөртөө яг одоо пуужин хийх зорилго тавиагүй л бол яг одоо үйлдэл хий. Тэгээд зогсолтгүй, өдөр бүр хий. Тэгээд БИ МЯТАРШГҮЙ гэж өөртөө хэл.
Бодит байдлыг өөрийн хүлээлттэй нийцүүлэх гэж оролдох нь сэтгэлээр унах, бүтэлгүйтэх нөхцлийг бий болгодог. Бусдаас юуг ч битгий хүлээ. Тэгэхээр амьдралаасаа хүлээлтийг бүр мөсөн явуул. Тэгээд БИ ЮУ Ч ХҮЛЭЭДЭГГҮЙ, ХАРИН БҮГДИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ гэж өөртөө хэл.
Эцэст нь зарчим маш энгийн. Дотоод ертөнцөө сайхан байлгахыг хүсвэл гадаад ертөнцдөө үйлдэл хийж эхэл. Өнгөрсөндөө өөрийгөө түгжихээ боль. Та үхэх болно. Тэгээд чөлөөлөгдөнө. Муухай байна уу? Яагаад таньд онцгүй мэдрэмж төрж байна вэ? Учир нь та өөрийгөө чөлөөлөөгүй байна. Толинд хараад Өнөөдөр миний сүүлчийн өдөр бол би юу хийх вэ? гэж өөрөөсөө асуу. Шүд зуусан бүхнээ тавьж явуул. Хамгийн гол нь дотоод дуу хоолойгоо сонсож ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛ.