Та ямар нэг зүйл хийж чаддаг л бол тодорхой хугацааны дараа гэхэд санхүүгийн хувьд эрх чөлөөтэй байх бүрэн боломжтойг энэ номноос олж мэднэ. Гэхдээ мэдээж номонд дурдагдах тодорхой хэдэн аргачлалуудыг хэрэгжүүлэх шаардлагатай болно. Харах өнцгөө өөрчлөх буюу хорвоог ямар өнгөөр, ямар нүдний шилээр харж байгаа нь чухал.
ХҮН БОЛ УНШСАН НОМНУУДЫНХАА ЦОМОРЛИГ МӨН.
Тогтмол их ном уншдаг хүнд маш их давуу тал бүрэлдэж байдаг. Өдрийн тэмдэглэл нь та зөвхөн өөртөө зориулан бичдэг цэвэр тунгалаг ном юм. Өөртөө итгэх итгэл маш өндөр байх хэрэгтэй. Өдрийн тэмдэглэлд талархал, амжилтын зүйлс их байх нь бас чухал. Учир нь өөртөө итгэх итгэлийн ихэнх хувийг тэндээс авч болдог.
Өндөр төлбөртэй, өгөөж ихтэй семинар, сургалтанд аль болох тогтмол хамрагдаж байх нь өсөлт хөгжилтөд мэдрэгдэхүйц гойд нөлөө үзүүлж байдаг. “Найзыгаа хэн болохыг хэлвэл таныг хэн болохыг тань хэлье.” гэсэн эртний зүйр үг бий. Өөрөөр хэлбэл биднийг хүрээлэл маань тодорхойлдог. Мөнгөгүй хүн өөрөөсөө илүү баян хувийн дасгалжуулагчтай байх хэрэгтэй.
“Аз жаргалтай байх хоёр арга бий. Эхнийх нь хүслээ хорогдуулах, нөгөөх нь мөнгөө нэмэгдүүлэх юм. Хэрэв чи ухаалаг бол энэ хоёрыг нэгэн зэрэг хийнэ.”
– Бенжамин Франклин
Хэмнэлт хийх, олсон орлогоосоо тодорхой хувь цааш нь хадгалж сурах зайлшгүй шаардлагатай. Бид угаас нийгмийн амьтан учраас мөнгө зайлшгүй хэрэгтэй байгаа бусдад хандив тусламж өгч сурах хэрэгтэй талаар ч мөн бичжээ.
Хий хоосон шүүмжлэгч нараас зайтай байж, аль болох анхаарлаа тэднээс хол байлгаж сурах их чухал. Ялагдагчид сөрөг бодолд автах магадлал өндөр байдаг. Харин ялагчид үргэлж болж бүтэх өөдрөг байдалд тэмүүлж байдаг. Шүүмжлэлийг (ажил хэрэгч шударга байдлаас цаг үрсэн хортой гэсэн) хоёр туйлын хооронд тун мэдрэмжтэй хүлээн авч сурах хэрэгтэй. Ялгаж салгаад сурсан хойно дийлэнх шүүмж нь сошиал орчны коммент шиг хэрэгцээгүй хог болох нь тодорхой аж.
“Шинэ зүйлд нээлттэй хандахад зориг шаардлагатай, гэвч хүн болгонд тийм хангалттай зориг байдаггүй.”
Бодо Шефер
Хуучин муу дадал зуршлуудаа амжилт өөд хөтлөх шинэ дадал зуршлуудаар солих хэрэгтэй. Муу зуршил бол яалт ч үгүй хамгийн муу ажил олгогч юм. Өөрөөр хэлбэл таны биеэ авч яваа байдал, хувийн сахилга бат нь бидний амьдралд бодож байгаагаас маань хамаагүй үлэмж хэмжээгээр нөлөөлж байдаг.
Өөрийгөө хуурах явдлаас хэрхэн амжилттай мултарч гарах вэ? Тухлаг орон зайгаас өөрийгөө хэрхэн чөлөөлөх вэ? Өдөр бүр тэмдэглэл хөтлөх, өдөр бүр ном унших, өдөр бүр хийж дадах шаардлагатай зуршлуудаа хэрхэн бүтээх вэ? Өнөөдөр би юу хийж бүтээсэн бэ? Ашиг орлогоо нэмэгдүүлэх ямар ажил хийсэн бэ?
Эрх чөлөө гэдэг нь чадах зүйлээ хийж болох эсвэл хүссэн юмаа авч үлдэх гэхээс илүүтэйгээр санаж сэдсэн зүйлээ хэрэгжүүлэх хувийн сахилга баттай байхыг хэлнэ.
Бодо Шефер
Өөртөө илэн далангүй хандаж, өөрийгөө илүү сайн сонсохгүй бол бусдыг сонсохоос өөр сонголт үлдэхгүй. Өөрөөр хэлбэл бусдын хэрхэн хийж бүтээсэн, хэрхэн мөнгөтэй болсон, хэрхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн тухай хангалттай олон түүх намтар сонслоо. Одоо өөрийн түүхийг бүтээх цаг нь болсон.